SSL гэж юу вэ?
SSL нь хэрэглэгчээс сервер рүү илгээж байгаа мэдээллийг encrypt буюу шифрлэж нууцлан илгээх бөгөөд серверээс хэрэглэгчид ирж байгаа мэдээллийг ямар нэг өөрчлөлтгүй, бүрэн бүтэн байдлыг хангах механизмыг агуулж байдаг. Өөрөөр хэлбэл таны оруулсан мэдээллийг серверээс өөр хэн ч уншиж чадахгүй, мөн таны хүлээн авч байгаа мэдээлэл замдаа ямар нэг байдлаар засварлагдаагүй гэсэн баталгаатай юм.
Төрийн банкны SSL сертификатыг Certificate Authority (CA)-ийн Thawte компани үүсгэж, баталгааг гаргаж байгаа юм. Thawte компани нь энэ чиглэлээр тэргүүлэх зэрэглэлийн компани бөгөөд тэдний гаргасан SSL сертификатууд өндөр нууцлалын баталгаатай байдгаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.